Монголын Ардчилсан холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус холбооны тэргүүн Д.Монголхүү “Улс төрийн өндөр тушаал хашиж байсан хугацаандаа гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд нэр холбогдож, түүнийгээ шалгуулсан эсэх нь эргэлзээтэй байсаар өнөөдрийг хүрсэн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээлэл олон байдаг.
Тэдгээр хэргүүдийг хууль хяналтынхан шалгаж гэмтэй бол гэмтэйг нь, гэмгүй бол гэм буруугүй гэдгийг нь эцэслэн тогтоохыг шаардаж байна.
Х.Баттулга үнэхээр гэмт хэрэгт огт холбогдоогүй, гүтгэлийн золиос болдог бол нэр төрийг нь цэвэрлэх ёстой. Хэрэв гэмт хэрэгт холбогдсон нь үнэн бол хуулийн өмнө хариуцлага хүлээдэг зарчим үйлчлэх ёстой.
Тухайлбал, Х.Баттулга нь Хөдөө, аж ахуйн сайд байхдаа шинэ төмөр зам, шинэ сум, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Таван толгой- Зүүнбаянгийн төмөр зам, Салхитын мөнгөний орд, Нефтийн үйлдвэртэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогдож байсан.
Хэрэв түүний нэр холбогдсон хэргүүдийг Монголын хууль хяналтынхан шалгахгүй бол Европын холбоо, АНУ-ын хүний эрхийн болоод хууль хяналтын байгууллагуудаар шалгуулна. Бид өнөөдөр АТГ, Шүүх, Прокурор болон Цагдаагийн байгууллага, УИХ дахь олонхын болон цөөнхийн бүлгүүдэд шаардлага хүргүүлж байна” гэв.
МоАХ-ны гишүүн н.Чинбат “Х.Баттулгын нэр холбогдсон хэргийг сэргээхийн тулд бид өнөөдөр хууль, хяналтын дөрвөн байгууллагад нотлох баримт, материалыг бүрдүүлсэн хүсэлт явуулж байна.
Х.Баттулга нь 2016 оноос хойш МоАХ-ны даргаар ажиллаж байгаа. Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа ч нэг холбоог тэргүүлж байсан байх учраас УБЕГ-т гомдол гаргаж байна.
Түүнчлэн Ардчилсан холбоог 2015 онд ганц хүний гишүүнчлэлтэйгээр шинээр үүсгэн байгуулсан байж болзошгүй” гэлээ.