\”Чингис”,
\”Самурай” бондын зарцуулалттай холбоотой асуудал шалгагдаж, Хөгжлийн банкны
удирдлагууд хуулийн байгууллагын хаалга татаад байна. Тэгвэл бондын хөрөнгөөс
зээл авсан компаниудын нэрсийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
олон нийтэд мэдээллээ.
Үүний
өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан \”Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн
компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. УИХ-ын гишүүний бүрэн
эрхээс түдгэлзэж байгаад хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ ч тавьсан” гээд их л сүржин мэдэгдэл төрийн ордонд хийсэн юм.
Гэвч түүнийг
нэрний өмнө MCS групп гэх нэршил овог мэт
л дагалдаж явдаг. Намтарт нь ч MCS группэд
удирдах албан тушаал хашч байсан тухай тодорхой дурдсан байдаг.
Харин
ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярын дэлгэсэн мэдээлэл дунд MCS групп зээл авсан гээд тодоор бичигдсэн байх нь тэр. Тэгэхээр Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэнэ гэсэн үг үү. Эсвэл шударга зарчим ч дүр гаргах
гээд нөгөө \”зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэдэг шиг юм болчихов уу. Эсвэл үнэхээр гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэж, үлгэр жишээ нэгэн гэдгээ харуулах гээд байна уу. За түүний ямар шийдвэр гаргахыг харж сууя даа.
Үндэстэн агентлаг