• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 10
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

    Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ

    Допинг хэрэглэж, эрхээ цуцлуулсан бөхчүүдийн барилдах эрх, цолыг сэргээх боломжгүй

    Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажлын явц 82 хувьтай байна

    Хурандаа нарт Бригадын генерал цол олголоо

  • Улс төр
    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Т.Мөнхсайхан: Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ

by undesten
2022-03-26 20:35
in Улс төр, Ярилцлага
0
Т.Мөнхсайхан: Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ
SHARETWEET

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, энэхүү санаачилгыг гаргах болсон шалтгаан, үндэслэл, зорилго, түүнд хүрэх арга зам, бодлогын шинэчлэл болон бусад сэдвээр ярилцлага өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хоёулаа үеийн үед яригдаж ирсэн сэдвээр ярилцах гэж байна. Энэ бол архидалт. Саяхан болж өнгөрсөн эрэгтэйчүүдийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч архидалтын талаар хөндөж ярьсан нь олон нийтийн сүлжээнд том мэтгэлцээн үүсгэсэн. Энэ сэдэв өнөөдөр ч ид яригдаж байна. Өнөөгийн Монголын нийгэмд архидалт ямар түвшинд байгаа юм бэ? Бусад улстай харьцуулахад нөхцөл байдал ямар байгаа вэ? Мөн гарц шийдэл нь юу байж болох вэ? Бодит шийдэл байна уу? Энэ бүгдийн талаар хоёулаа ярилцана. Миний эхний асуулт архины хор хөнөөлийн тухай. Иргэдийн эрүүл мэнд, өвчлөлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бид архидалт, архины зохисгүй хэрэглээний талаар олон жил ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд архидалтыг бодитоор багасгах арга хэмжээ авч чадсан эсэх, бодитоор судалсан эсэх, судалгаанд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлсэн эсэхийг юун түрүүнд авч үзлээ. Гэвч бид архидалтын талаар ярьж байсан боловч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Энэ нь өнөөдрийн манай улсын архины хэрэглээний нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Жишээ нь, 2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн байна. Архины шалтгаантай нас баралт жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр жилд 4,500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 2,100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барлаа. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байна.

Архины хор хөнөөлийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Нэгдүгээрт, архи хэтрүүлэн хэрэглэж байгаа хүний бие, физиологид асар их өөрчлөлт орж, эрүүл мэндээрээ хохирдог. Хоёрдугаарт, өөрөө хохироод зогсохгүй бусдад хохирол учруулдаг. Тухайлбал, авто тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд авчирдаг. Энэ тоонуудыг аваад үзвэл архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 12 литрт хүрчихээд байна. Жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литрт хүрсэн. Энэ нь 21-ээс дээш насны хүн амаа тооцоход нэг хүнд ногдох хэмжээ гэсэн үг. Тэгэхээр архидалт, архины хэрэглээ өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн байна.

Үүний шалтгаан юу вэ гэвэл, өнгөрсөн хугацаанд архидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авч, бодлогын шийдэл гаргаагүй, судалгаа хийгээгүй, нотолгоонд суурилсан төрийн бодлого явуулаагүй.

–Төр онцгой албан татвараар дамжуулан бодлогоо тохируулдаг. Согтууруулах ундаанд онцгой албан татвар ногдуулаад амжилтад хүрсэн бусад улс орны туршлага байдаг уу?

-Байлгүй яах вэ. Согтууруулах ундааны хэрэглээг маш өндөр хувиар бууруулж чадсан улс орнууд дандаа татварын бодлогодоо өөрчлөлт оруулсан байдаг. Канад Улс онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд шар айрагны хэрэглээ 5.9 хувиар, архины хэрэглээ 7.8 хувиар буурсан байдаг. Бусад улс орон ч ийм төрлийн арга хэмжээ авсан. ОХУ-д гэхэд 2021 онд 9 градусаас дээш спиртийн агууламжтай согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварын хэмжээг дөрвөн хувиар нэмэгдүүлсэн. Татварын бодлогоо зөв явуулсан улс орнууд архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулж чадсан байгаа юм.

Манай улсын хувьд 2012 онд 25-40 градусын архинд ногдох татвар дөрвөн ам.доллар байсан. Гэтэл энийг 2015 онд 5,800 төгрөг болгож өөрчилсөн. 2015 оноос хойш 6,960 төгрөг болсон. Ердөө 1,000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.

Одоогоос 30 жилийн өмнө талх хэдэн төгрөг байсан бэ? Талхны үнэ 1 төгрөг 50 мөнгө байхад архины үнэ 22 төгрөг байсан. Гэтэл одоо талх 1,500 төгрөг, харин 500 граммын 38 градустай архийг 5,500 төгрөгөөр зарж байна. Үүнээс харвал манай улсад архийг дэмжих татварын бодлого хэрэгжиж иржээ.

Архидалттай тэмцэх гол арга нь татварын бодлого гэдэг нь олон улсад судалгаагаар нотлогдсон. Манай улсад хийсэн судалгаагаар татварыг 40-50 хувиар нэмэхэд хэрэглээ 10-20 хувиар буурна гэсэн тооцоо бий. Бид судалгаа, нотолгоонд суурилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна.

–Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилд бүх юмны үнэ нэмэгдсэн байхад архины үнэ нэмэгдээгүй байна, тийм үү?

-Архины үнийг талхны үнэтэй л харьцуулаад үзэхэд 30 жилийн өмнө архи талхнаас 20 дахин үнэтэй байсан байна. Харин өнөөдөр гурав дахин үнэтэй байна. Эндээс харахад ард иргэдийг архи уух боломжоор нь хангах бодлого өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн гэдэг нь тодорхой байна. Хэрвээ 2012 оны дөрвөн ам.долларын татвар хэвээр байсан бол өнөөдөр архины татвар 12 мянга орчим төгрөг байхаар байна. Тэгвэл өнөөдөр дэлгүүрт 5,500 төгрөгөөр 38 градустай архи зарах боломжгүй байх байсан. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого ямар ч нөлөө үзүүлээгүй байгаа юм.

–Канад Улсад татварын хувь хэмжээг 10 хувиар өсгөхөд шар айрагны хэрэглээ нэмэгдсэн гэж хэллээ? Өндөр градустай архины хэрэглээ багасаад, зөөлөн архи руу хэрэглээ шилжиж байна гэсэн үг үү?

-Хэрэгжүүлсэн бодлогоосоо хамаарна. Бүх төрлийн согтууруулах ундааны татварыг жигд 10 хувиар нэмэхэд архи, шар айраг, дарсны хэрэглээ буурсан. Хэрвээ хатуулагт нь тааруулсан татварын бодлого хэрэгжүүлбэл өндөр градустай архины хэрэглээ буурах, шар айрагны хэрэглээ нэмэгдэх, илүү зохистой хэрэглэх тал руугаа шилжих боломж бүрдэж байгаа юм. Хэрэглээг бууруулахын тулд урт хугацаандаа үр дүн өгөх, зөв, зохистой бодлого хэрэгжүүлэх ёстой.

–Ер нь архидалт их байгаа нь улс орны хөгжлийн асуудал юм биш үү? Буурай хөгжилтэй орнуудад архидалт, донтолт их, харин өндөр хөгжилтэй, өрхийн орлого өндөр орнуудад зохистой хэрэглээтэй байдаг юм биш үү? Манай улс нийгмийн бусад асуудлаа шийдэхгүйгээр зөвхөн онцгой албан татвараар зохицуулж болох уу?

-Энэ бол тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг асуудал. Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу?

Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхичихсон байна. Дэлхийн улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар аваад явж байгаа. Нэг талаасаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ.

Бид энэ бодлогоо орхисноос болж хэрэглээ нэмэгдсэн. Архины хэрэглээ нэг түвшинд байсангүй, буурсангүй, харин өссөөр байна.

2050 онд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ. Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ.

Манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй. 90 орчим мянган хүн. Бид бодлогоо боловсруулахгүй, энэ чигээрээ явсаар байх юм бол энэ тоо 200 мянгад хүрнэ. Жилд 10 мянган хүн архины хамааралтайгаар нас барна. Цар тахлаар алдсан хүний тооноос 5 дахин, жилээр нь тооцвол 10 дахин олон хүн нас барах эрсдэл ирээдүйд үүснэ. Бидний ярьдаг чимээгүй тахал бол архины хэрэглээ.

–Хоёр жил үргэлжилсэн цар тахлын улмаас 2,100 хүн амиа алдсан, харин архины хамааралтайгаар жилд 4,500 хүн нас барж байна гэлээ. Энэ нь нэг талаар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ч нөгөө талаар эмнэлгийн байгууллагуудын ачаалал, архи хэрэглэдэггүй мөртлөө гэмтэж, бэртээд ирсэн, өвчилсөн хүмүүст хандуулж болох анхаарал, төсөв, цаг хугацаа зэрэгтэй харилцан хамааралтай байх гээд байна, тийм үү?

-Хорт хавдрын улмаас жилд 4,000 гаруй хүн нас бардаг. Гэтэл хавдрын шалтгааныг нь аваад үзэхээр 32 хувь нь архидалттай холбоотой байдаг. Хэрвээ бид хэрэглээг багасгаж, зөв зохистой болгож чадах юм бол энэ хүмүүс эмнэлэгт хандах шаардлагагүй болно. Тэр хэмжээгээрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай хүмүүст хүргэх боломж бүрдэж, манай улсад хийгддэггүй тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд зарцуулах ёстой цаг хугацаа уртасна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжирна, хүртээмж нэмэгдэнэ.

Мөн нийгэмд архины хэрэглээгүй үеийг бэлтгэх нь үр дүнгээ өгдөг. Хэд хэдэн улс ийм бодлогыг зөв, үр дүнтэй хэрэгжүүлсэн. Үр дүнд нь хэрэглээ маш бага орнууд гарч ирж байна. Бид тэр улсуудын туршлагыг манай улсын хөрсөн дээр буусан, онцлогт тохирсон байдлаар хөрвүүлж хэрэгжүүлэхийг л зорьж байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэггүй, эрсдэлгүй хэрэглэдэг нийгмийн үе гарч ирж чадах юм бол олон зүйл эрс өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Ийм суурь өөрчлөлтүүдийг хийх боломжтой учраас архидан согтууралт, архины зүй бус хэрэглээтэй тэмцэх нь чухал болоод байна.

–Тодорхой нэгэн арга хэмжээ авснаар архидалтын сөрөг үр дагавар нь буурсан жишээ, баримт бий юу?

-Өмнө нь хэлсэн Канадын жишээ байна. Мөн АНУ-д татварыг гурван хувиар нэмэгдүүлэхэд спирт, архины хэрэглээ 5.1 хувиар, шар айрагны хэрэглээ 3.2 хувиар буурсан. Энэ нь хүн амын өвчлөлд ямар нөлөө үзүүлснийг судалсан. Татварыг 10 центээр нэмэгдүүлэхэд авто осол долоон хувиар, элэгний хатуурал 32 хувиар буурсан байна. Харин шар айрагны үнийг 20 центээр нэмэхэд 15-24 насны залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин 9-30 хүртэлх хувиар буурсан гэх зэрэг жишээ байна. Гол нь зөв бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь анхаарч чадвал маш өндөр үр дүнд хүрэх боломжтой.

Тухайлбал, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад шаардлагатай арга хэмжээнүүдийг, тухайлбал, онцгой албан татварын бодлого, худалдаалах цэгүүд, ажлын байран дээрх сургалт зэргийг тус тусад нь судалж байгаа. Жишээ нь, татварыг 40 хувиар нэмбэл нэг жилийн дотор хэрэглээ хэдэн хувиар буурах вэ, 50 хувиар нэмэгдүүлбэл хэдэн хувиар буурах боломжтой вэ гэдгийг судалгаагаар гаргаж ирж байна. Эндээс үзэхэд бодлогоо гаргаад хэрэгжүүлж чадвал архи, согтууруулах ундааны хэрэглээг 20 хувиар бууруулж чадна. Үүн дээр үндэслэн бодлогоо боловсруулаад явж байна.

–Та эерэг үр дүнгүүдийн талаар цухас дурдлаа. Та өөрөө эмнэлгийн захирал, салбарын сайд байсан эмч хүн. Таны хувьд өөрийнхөө итгэл үнэмшлээр үнэхээр зөв, зохистой бодлого боловсруулаад, хэрэгжүүлээд эхлэх юм бол ямар эерэг үр дүнгүүд шууд харагдах байх гэж бодож байна вэ?

-Гарах үр дүн нь ерөнхийдөө тодорхой. Жишээ нь, сар бүрийн 01-ний өдөр архи зардаггүй байсан. Энэ өдрүүдэд үр дүн гараагүй биш, гарсан. Би үүнийг биеэрээ мэдэрсэн. Намайг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн дарга байхад яаралтай тусламжийн тасагт өдөрт 400-500 хүн ирдэг байсан. Архи зардаггүй өдөр энэ тоо 50 хувиар буурдаг. Гэтэл үүний хажуугаар сөрөг үр дагаврууд гарч байсан. Архи зарахгүй болохоор ахуйн архидалт үүсдэг. Үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Энэ мэтчилэн бодлого хэрэгжүүлэхдээ ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг маш сайн тооцоолох ёстой.

Өндөр градустай архины татварыг нэмэхээр өндөр градустай архи хэрэглэхийг хүссэн хүмүүс хямд төсөр зүйл хайна. Үүнээс үүдээд бидний ярьдаг “шаглах” гэдэг зүйл бий болно, хууль бус бизнес хөгжих боломж гарч ирнэ. Энийг хөгжүүлэхгүй байх ямар боломж байна вэ, ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бусад улс орны жишээг харж, сөрөг үр дагаврыг хэрхэн арилгахаа тооцож, цогц бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүйгээр дан ганц татварын бодлогоор явах юм бол үр дүн муутай, мөн үүнээс гарах сөрөг үр дагаврууд нь нийгэмд илүү их асуудал авчирна.

–Архины үнэ өндөр болбол “шагийн архи хөгжинө” гэдэг нь сөрөг аргумент тавьж байгаа хүмүүсийн жижүүрийн үг болсон. Өмнө нь Монголд байсан үзэгдэл. Таны цогц бодлогод энэ асуудал яаж тусах вэ? Яаж шагийн архийг хөгжүүлэхгүй байх вэ?

-Улс орны онцлогт тохирсон бодлого гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Архи, согтууруулах ундааны градусыг үе шаттай бууруулах, бага градустай согтууруулах ундаа хэрэглэх нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай. Одоо худалдан авч байгаа үнээрээ бага градустай архи авч хэрэглэх сонголт нь байсаар байхад заавал баталгаагүй, шагийн архи авч хэрэглэх шаардлага үүсэхгүй байх талаас нь харж байна. Үүссэн тохиолдолд хяналт тавих, өндөр хариуцлага тооцоход анхаарах ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр хуурамч архи борлуулсан хүнд торгуулийн арга хэмжээ авч байна. Өчнөөн шагийн архи зарж борлуулсан хүнийг 40 мянган төгрөгөөр торгоод явуулдаг учраас байсаар байна. Энэ бүгдийг тооцсон бодлогын шинэчлэл хийх ёстой.

–Энд нөгөө талдаа архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн асуудал байдаг. Эдгээр аж ахуйн нэгж том татвар төлөгч, ажлын байр бий болгогчид.

-Манай улсад хэрэглэж байгаа согтууруулах ундааны зөвхөн архийг л аваад үзэхэд 97 хувь нь үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн архи байдаг. Бид үндэсний үйлдвэрлэгчдээ хохироосон бодлого, шийдвэр гаргаж болохгүй гэдэг талаас нь харж, тооцож байгаа. Энэ асуудлаар үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж, санал солилцсон. Судалгаандаа ч оруулсан. Татварын хувь хэмжээнд өөрчлөлт орлоо гэхэд борлуулалтад ямар нөлөө гарах вэ, үйлдвэрлэгчдийн ашиг, орлого буурах уу, тэдний өгч буй татварын хэмжээ багасах уу гэдэг асуудлыг тооцоод судлаад гаргаад ирсэн.

Бидний судалгаагаар үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх, тэдний улсын төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээнд нөлөөлөх зүйл байхгүй. Харин ч эерэг үр дүн гарахаар байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид бага градустай архиа түлхүү үйлдвэрлэж, иргэд ч үүнийг хэрэглэж төлөвшөөд эхэлбэл өмнө нь олж байсан орлогоо олох боломж бүрдэнэ. Түүнчлэн өндөр градустай архины татвар нэмэгдэхээр улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ.

–Энэ өнцгийг анх удаа сонслоо, их зөв санагдаж байна. Манай залуучууд чөлөөтэй байя, нээлттэй байя гэж ярьдаг. Одоо архи, согтууруулах ундаа зардаг газрууд шөнийн цагаар чөлөөтэй ажилладаг боллоо. Архийг зүй зохистой хэрэглэдэг хүмүүс нь бусдынхаа хоморгонд өртөх асуудал үүсэх үү? Зүй зохистой хэрэглэдэг хүмүүсийн зүгээс эсэргүүцэл үзүүлж, яагаад байгаагаар нь орхиж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг тавих байх?

-Бусад улс орныг харвал өдрийн амьдрал, шөнийн амьдралд ямар нэг хязгаар тавихгүй байна. Энэ асуудлыг бусад бодлогоороо зохицуулаад байгаа юм. Бид согтууруулах ундааны хэрэглээг бууруулахдаа ямар нэг хүч хэрэглэсэн байдлаар хэрэгжүүлбэл урт хугацаандаа үр дүн нь улам буурч, нийгэмд бухимдал үүсгэнэ. Ингэхээс зайлсхийх ёстой. Зөв зүйтэй өөр олон арга байна. Заавал архи зардаггүй өдөртэй байх, архи борлуулдаг цагийг зааж өгөхгүйгээр согтууруулах ундааг соёлтой хэрэглэх боломжийг нь бүрдүүлсэн, зохисгүй хэрэглээг хязгаарласан уян хатан бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал урт хугацаанд гарах үр дүн нь өндөр байх юм.

–Нэг үгээр хэлэхэд, хатуу, хааж боосон биш, ухаалаг, уян хатан хэлбэрээр, бүгд хожсон байдлаар шийдлийг олъё гэж хэллээ. Өнөөдөр энэ асуудлыг зохицуулж байгаа ямар хууль журамд өөрчлөлт оруулах вэ? Цаашдаа энэ өөрчлөлтийг хийхийн тулд ямар суурь ойлголтуудыг бэлдсэн байх ёстой вэ? Юу хийх ёстой вэ?

-Тодорхой хуулиудад өөрчлөлт орох шаардлага тулгарна. Жишээ нь, Архидан согтуурахтай тэмцэх хууль, Татварын тухай хууль, Төрийн албаны тухай хууль гэх мэт. Цаашдаа үнэхээр үр дүнтэй бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлье гэвэл хуульд зөв өөрчлөлт орох ёстой.

–Та Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх. Яагаад энэ асуудал дээр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулах болов? Анх сэдэл нь хаанаас үүсээд энэ асуудлыг нийгэмд тодоор дэвшүүлэх болов?

-Энэ бол өнөөдөр л яригдаж байгаа сэдэв биш. Одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байхдаа архидалтын асуудал дээр зөв бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг ярьж эхэлсэн. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл гэх мэт хувь хүнд асар их хор нөлөөтэй үр дагаврууд байна. Нөгөө талаасаа архидалтын нийгэмд үзүүлж буй хортой нөлөө байна. Бидний байнга ярьдаг хүүхдийн хүчирхийллийн ард, дийлэнх хувьд нь архи холбогддог. Зам, тээврийн ослын дийлэнх нь архитай холбогддог. Хүмүүс ядуу байгаагийн бас нэг гол шалтгаан нь архидалт. Өнөөдөр хүмүүс үнэхээр ядарч туйлдаад, амьдрал нь ядуу байгаад архи уугаад байна уу гэвэл үгүй. Ажил хийдэг, цалин нь буусны маргааш, нөгөөдөр, хоёр гурван өдрөөр ажил тасалдаг үзэгдэл  манай улсад байна. Энэ үнэхээр хүмүүс ажилгүй, ядуу байгаагийнх уу? Сэтгэхүйн асуудал байна. Мөн архийг бодлогоор дэмжиж ирсэн гэдэг нь тодорхой. Тийм учраас бид үүний эсрэг зайлшгүй арга хэмжээ авах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа.

–Нийгмийн бодлогын хүрээнд аваад үзвэл маш олон тулгамдсан асуудал байгаа. Хүүхдийн хүчирхийлэл нь тусдаа асуудал юм шиг боловч углуургаар нь аваад үзвэл архидалтаас үүдсэн байдаг байх нь. Тэр үүднээсээ энэ сэдвийг хурцаар хөндөх болсон байх. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мөн архины асуудлыг хөндөж гаргаж байсан. Өөрөө шинэ жилийн мэндчилгээндээ сүү өргөдөг байсан. Ядаж төрийн ёслол, арга хэмжээнүүд дээр архи хэрэглэхгүй гэж зарласан. Гэвч өнөөдрийг хүртэл архины сөрөг үр дагавар буураагүй, тулгамдсан асуудал хэвээрээ байна. Тэгэхээр архи бол Ерөнхийлөгч хүний хэлэх ёстой лоозон, уриа юм байна, нийгэмд хамгийн их тулгамдсан, хөндүүр сэдвийг барьж аваад ажил хийж байгаа юм шиг харагдаад, попроод өнгөрөх вий гэсэн эргэлзээ байна? Бид хоёроос хойш тав, 10 жилийн дараа дахиад хоёр хүн яг ингээд яриад сууж байвал тун харамсалтай. Энэ удаа зүгээр нэг яриа биш гэж харахын тулд юунд итгэх ёстой вэ? Яагаад энэ удаа гэж?

-Энэ удаа архины асуудлаар лоозогноод өнгөрөхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Олон шалтгаан бий.

Нэгдүгээрт, одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байсан учраас энэ олон зүйлийн учир шалтгааныг сайн мэднэ. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн бүгд нэг зүгт харж байна. Бодлого нь 100 хувь хэрэгжих боломж өнөөдөр бүрдсэн байна. Гуравдугаарт, архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг бий болгох зорилгоор бид маш олон судалгаа хийсэн. Өнөөг хүртэл энэ чиглэлээр хийсэн, гар дээр тавих бэлэн судалгаа байдаггүй байсан. Энэ удаа бид илүү шинжлэх ухаанч, бодит байдлаар асуудалд хандаж байгаа.

Тийм учраас Монголын ард түмний үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд очсон өнөөгийн нөхцөл байдлыг бид өөрчилж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

–Бугширсан байгаа энэ асуудалд зөвхөн төр нэг талаасаа хандаад, Төрийн тэргүүн нь дангаараа хичээгээд, их урам зоригтой байснаар бүтэхгүй байх л даа. Маш олон талын ойлголцол, дэмжлэг бүрдэх ёстой байх. Хувийн хэвшил, ард иргэд, залуучуудын хандлага гэх мэтээр маш олон тал нэг зүгт харж байж амжилт олох байх гэж харж байна. Үнэхээр л залуучууд маань зөв зохистой хэрэглээсэй, өндөр хөгжилтэй орнууд шиг сайхан орчин бүрдээсэй гэж би ч хүсэж байна. Та нийгмийн ойлголцлыг бүрдүүлэхийн тулд, уриалахын тулд энэ ярилцлагад орж байгаа байх. Яагаад үүн дээр нэгдэх ёстой вэ?

-Өнөөдөр нийгмээ харах юм бол сөрөг зүйлүүд яах аргагүй архи, согтууруулах ундаатай холбогддог. Согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, зохистой хэрэглээнд шилжихгүйгээр бусад ямар ч том зүйл яриад, тэр нь биеллээ олоход үнэхээр хэцүү. Архи уудаг, архинд дасал болсон хүмүүсийн тоо нэмэгдээд явах юм бол нийгэм урагшилна гэж харах итгэл алга. Нийгэм ч энийг хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилгаар хийгдсэн форумуудыг харахад хүмүүсийн хүлээж авч байгаа байдлаас харагдаж байна. Монголын олон эх, хүүхдүүд архидалттай тэмцээсэй гэж хүсэж байгаа. Ашиг сонирхол нь хөндөгдөх гээд байгаа зарим тал сөрөг хандлагатай байгаа нь ажиглагдаж байгаа. Гэхдээ тэр хүмүүс нийгмийн маш бага хэсгийг хамарч байгаа болов уу гэж бодож байна. Энэ асуудалд зөвхөн төр, засаг анхаарч байгаа юм биш, архидалттай тэмцэх цаг нь ирсэн гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа, ийм цаг үе байна гэж харж байна.

Одооны залуусын архи, согтууруулах ундааны хэрэглээ харьцангуй төлөвшсөн байгаа. Залуусын дээд үе буюу согтууруулах ундааг зохисгүйгээр, хэтрүүлэн хэрэглэж байгаа үе нь үр хойчдоо зөв үлгэр дуурайл үзүүлж чадах юм бол бидний өмнө маш сайхан ирээдүй харагдаж байна. Согтууруулах ундааг зохистой хэрэглэж, зөв соёлыг түгээхийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүсэж, уриалж байна.

–Би энэ санаачилгыг биелээсэй гэж бодож байна. Маш олон гэр бүл энэ асуудалд дарлуулж байгаа. Бид сүүлдээ архидалт энгийн зүйл юм шиг, архичин хүн байх ёстой юм шиг хардаг болсон нь, цочирдохоо больсон нь хамгийн аймшигтай. Нэг зүйл хүсэх гэсэн юм. Сүүлийн үед манай төр, засаг олон нийтийн сүлжээн дэх хандлагыг харж ажлаа явуулдаг болчихоод байна. Нийгмийн сүлжээнд тодорхой бүлэг хүмүүсийн дунд архидалтын эсрэг тэмцлийг гутаах хандлага харагдаж байна. Үүнээс болоод эрчээ битгий алдаасай, ажлаа нийгмийн сүлжээгээр битгий явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

-Бидний одоо баримталж буй, цаашид баримтлах зарчим гэж бий. Олон нийтийн сүлжээн дэх хандлагад тулгуурлаж ажил явуулдаг үе дууссан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэгж шийдвэр гаргасан тохиолдол байхгүй. Цаашдаа ч тэгэхгүй.

Судалгаа, нотолгоонд тулгуурласан зөв бодлого, шийдвэр гаргаж явъя гэдэг зарчмын байр суурин дээр байгаа.

–Нийгэмд тулгараад буй маш чухал асуудлын талаар ярих гэж цаг заваа гарган манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

ShareTweet

Related Posts

О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13 19:18
Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй
Эдийн засаг

Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

2026-03-10 10:55
}

Шинэ мэдээ

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

by undesten
2026-07-09 22:50
0

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

by undesten
2026-07-09 19:58
1

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

by undesten
2026-07-09 15:27
1

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

by undesten
2026-07-09 14:20
0

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

by undesten
2026-07-09 13:30
0

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

by undesten
2026-07-09 09:26
2

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

by undesten
2026-07-09 09:08
1

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ

by undesten
2026-07-09 08:48
1

Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

by undesten
2026-07-08 22:51
1

Допинг хэрэглэж, эрхээ цуцлуулсан бөхчүүдийн барилдах эрх, цолыг сэргээх боломжгүй

Допинг хэрэглэж, эрхээ цуцлуулсан бөхчүүдийн барилдах эрх, цолыг сэргээх боломжгүй

by undesten
2026-07-08 19:36
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай