18 дугаар хорооны Засаг даргын ажлын албанаас ерөнхий боловсролын 37 дугаар сургуультай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр \”Үе тэнгийнхний хүчирхийлэл дарамтыг зогсоох, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр өсвөр насны охидод зориулсан чуулга-уулзалт хийжээ. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн \”Урлаг” зааланд зохион байгуулагдсан чуулга уулзалтад 154 охид,сурагч хамрагдсан байна.
Нийгмийн хөгжлийн хэлтэс, 18 дугаар хороо