Уулын бартаатай, дээш доош өгссөн замаар алхахад биеийн тэнцвэрийг хадгалж алхахын тулд таны хөл болон хөлийн гол булчингууд идэвхтэй ажилладаг байна. Хөлийн гол булчингуудаа ийнхүү тогтмол ажиллуулснаар таны биеийн тэнцвэр сайжирч байгааг төвөггүй анзаарч эхлэх болно.
Ууланд алхах нь зөвхөн тэнцвэрийг сайжруулаад зогсохгүй хүрээлэн буй орчинтой холбоотой биеийн байрлал, хөдөлгөөнийг хариуцсан тархины үйл ажиллагааг давхар хөгжүүлдэг байна.
Нас ахихын хэрээр хөлийн ажиллагаа мууддаг учир унах эрсдэлээс урьдчилан сэргийлж биеийн тэнцвэрээ сайжруулах нь маш чухал юм. Байгальд цагийг өнгөрүүлэнгээ тэнцвэрээ сайжруулах шилдэг арга бол ууланд алхах юм.