АНУ-ын ерөнхийлөгчийн албаны машин “The Beast” буюу араатан хочит , “Cadillac One”, загвар АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны төрийн машин юм. The Beast нь хүнд даацын ачааны машины явах эд анги дээр суурилагдсан бөгөөд General Motors-ын ачааны машины дизель хөдөлгүүрээр ажилладаг. Урд бампераас хойд бампер хүртэл 5.5м урттай, бүх хамгаалалт болон дайралтын зэвсэглэлтэйгэй нийт 8тонн жинтэй болдог ч 15 секундэд цагт 96.5км хүртэл хурдаа авдаг. Одоогийн загвар нь 2018 онд Ерөнхийлөгч асан Дональд Трампад зориулан бүтээгдэхдээ 1.6 сая Америк долларын үнэтэйгээр хийгдсэн нь Rolls Royce н цөөн тоогоор гаргадаг lux зэрэгллийн загваруудын үнээс хавгүй багад тооцогдох юм. Beast-ийн их бие нь автомат буу болон дэлбэрэлтийг тэсвэрлэх зориулалттай армид хэрэглэгддэг материалаар хийгдсэн бөгөөд түлшний сав нь ч мөн адил тэсрэлтэнд тэсвэртэй. Хаалга нь 20cm зузаантай хуягтай, битүүмжилсэн цонхнууд нь 15cm зузаантай сум нэвтэрдэггүй шилээр хийгдсэн. Дугуйнууд нь хүртэл cум болон гадны бүх төрлийн дайралтыг тэсвэрлэх зориулалттай бөгөөд хийгүй болсонч бүрэн ажиллаж байхаар бүтээгджээ.
Нэмж дурдахад машин нь гадны довтолгоог няцаахын тулд утааны эсрэг 360 дэлгэц, нулимс асгаруулагч хий, хаалганы хэсгээрээ гадагшаа 120 вольт цахилгаагаар цохих гэх мэт олон үйлдэлтэй ажээ.
Зорчигчийн бүхээгийг химийн довтолгооноос хамгаалж битүүмжилсэн бөгөөд зорчигчдын аюулгүй байдлыг хангах нэмэлт хүчилтөрөгч, мөн Пентагон болон Дэд Ерөнхийлөгчийн оффистой шууд холбоглдох хиймэл дагуулын утас Ерөнхийлөгчийн цусны бүлгийн донор цус гэх мэт яаралтай тусламжийн хэрэгслийг машинд авч явдаг.
The Beast-ийг тусгайлан жолоодлогоор бэлтгэгдсэн Нууц албаны ажилтнууд л жолооддог байна.