2012 оноос улбаатай Ирландын компанитай хийсэн хэд хэдэн рекламны гэрээний татвар нь Испанийн хуулиар шийдэгдэх болоод байна. Одоогоор Роналдогийн төлөөлөгчийн хэлснээр \”CR7 ямар нэг татвараас зугтсан зүйл байхгүй, бүх зүйл тухайн орны хуулийн дагуу явагдсан\” гэж байгаа бол Испанид ажиглаачид \”Роналдод 2 зам харж байна. Хэрэв Ирландын тухайн компанийн хувь эзэмшигчээр яригдвал Испанийн хууль тогтоох байгууллагын ажиллагаа, мөрдөлт эхэлнэ. Үгүй бол тухайн компанитай ямар нэгэн харилцаагүйгээ нотлоод торгуулийн хэмжээ болох жилийн 120.000 еврогоор тооцож торгууль хүлээх\” гэжээ.
Ирландын \”Multisports & Image Management\” (MIM) Limited компаниар дамжуулан Португаль эр Nike, Konami, Unileverem, KFC, Toyota зэрэг компанитай рекламны гэрээ байгуулсан байдаг юм байна. Харин тус компанийн ачаар татвараа Ирландын хуулиар буюу 12%-ийн төлбөрийг өнөөг хүртэл хааж иржээ. Сонирхолтой нь энэ компанитай Роналдогийн нэр ил гараад байдаггүй ч 2012 оноос гэрээлсэн болох нь тогтоогджээ. 2015 онд Роналдо өөрийн нэртэй сүрчиг – \”Cristiano Ronaldo Legacy” гаргасан бөгөөд тэрэн дээр Роналдогийн нэр, лого, ашиглах эрх нь \”MIM Limited\”-д хадгалагдана гэж орсоноос хойш асуудал дэгджээ.