Нүүрсний үнэ дэлхийн зах
зээл дээр өссөөр л байна. Өнөөдөр нэг тонн нүүрс 300 ам.долларын ханштай байгаа
юм. Гэтэл манай улс нүүрсээ 50 ам.доллароор худалдсаар. 25 байсныг өсгөж
чадсан. Гэхдээ л бидэнд ашигтай нөхцөл бүрдчихээд байхад үүнийг ашиглаж
чадахгүй байна гэдэг харамсалтай. УИХ-ын дарга асан
З.Энхболд уг асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж цахим хуудсаа сэтгэгдлээ
үлдээжээ.
Монгол Улс эдийн засгаа хэрхэн өсгөж болох талаар энд дурджээ.
Түүний тайлбарласнаар бид нүүрсээ 300 ам.доллар биш юм аа гэхэд 100 ам.доллароор зараад байхад гаднаас зээлсэн олон бондын асуудлыг шийдвэрлэх, цаашлаад Монгол Улсын орлого 25 хувиар өсөх боломжтой аж. Гэвч эрх баригчид гаднаас тэр тусмаа Хятадаас зээл авахыг чухалчилсаар байх юм.
Үндэстэн агентлаг