Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна. Тэрээр
-Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Нийт 5.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулжээ. Зээлийн хүү 8-аас 6 хувь болж буурсан. Зээлийн хүү 8 хувь байхад Монголбанк арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл олгодог байв. .
Монголын Ипотекийн Корпорацийн/МИК/ дийлэнхийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй. Тус корпораци зээлийн шимтгэл гэж 1.6 хувийг зээл бүрээс авдаг. Хэрэв тэд санхүүжилтээ өөрсдөдөө босгосон бол өөр хэрэг. Гэтэл одоо Төв банкнаас 1 хувийн хүүтэй санхүүжилтийг 6 хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Би хотын дарга байхдаа энэ асуудлыг хөндсөн. Өмнө нь ипотекийн зээлийн нийт санхүүжилтийг Төв банк гаргадаг байсан бол одоо банкууд өөрийн эх үүсвэрээс 40 хувийг гаргаж байна. Ийм л өөрчлөлт орсон.
Санхүүгийн Зохицуулах хороо МИК-т тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Учир нь МИК бол хувьцаат компани. Мөн Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. МИК орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Түүнээс төр МИК-ийг эзэмших тухай би яриагүй. Иргэд банктай гэрээ байгуулсан байхад МИК өндөр шимтгэл авсаар байна.
Санхүүгийн зохицуулах хороо, Төв банк саналаа нэгтгэн танилцуулах ёстой. МИК заавал байх ёсгүй.
ХХБ-д ороогүй салбар, оролцоогүй төсөл гэж алга. МИК-ийн дийлэнх хувийг ХХБ, Улаанбаатар хотын банк хамран 50-иас дээш хувийг эзэмшдэг гэв.