Засгийн газар, Монгол банк гадаад валют, тэр дундаа америк долларын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байна.
Үүний нэг нь экспорт хийдэг компаниуд ам.доллараар худалдаа хийж Монгол банкинд доллар төвлөрүүлэх юм.
Тус арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК зэрэгт даалгасан байна. Энэ дагуу Эрдэнэс Тавантолгой ХХК гэхэд өнгөрсөн сард Монгол банкинд 129 сая ам.доллар төвлөрүүлсэн бол энэ дөрөвдүгээр сард 150 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Үүн дээр Оюутолгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ нийлээд дөрөвдүгээр сард 1 тэрбум орчим ам.доллар Монголбанкинд төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Богино хугацаанд төв банкинд долларын зузаатгал хийхийн тулд аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг мөн урьдчилж ам.доллараар авах тохиролцоог хийгээд байгаа юм.
Эх сурвалж: Монголбанк