Томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тасгуудын ачаалал эрс нэмэгдээд байна. Томуугийн өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн А/145 дугаар тушаалын дагуу нийслэлийн гэр хорооллын цэцэрлэгүүдийн 2-оос дээш насны 13 цэцэрлэгийн нийт 3590 хүүхдэд томуугийн эсрэг урьдчилан сэргийлэх вакцин хийгдлээ.
Энэ вакцин нь ДЭМБ-аас зөвлөсөн томуугийн вирусын 3 дэд хэв шинжийг агуулсан, Франц улсын Санофи Пастер үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг идэвхгүйжүүлсэн \”VAXIGRIP” нэртэй вакцин юм.
Дээрх вакциныг хийлгэснээр томуугийн вирусийн эсрэг дархлаа үүсэх ба томуу өвчинд өртөмхий хүүхдийг түүнээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.