Нийслэлийн засаг даргын өнөөдрийн шуурхай хуралдаанаар тендер тойрсон асуудлыг голчлон хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зарлагдсан 193 тендерт ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүй байгааг албаны хүмүүс мэдээллээ. Мөн 82 тендерт шаардлага хангасан компани оролцоогүйн улмаас тендерийн ажлууд гацаанд оржээ.
Үүнээс гадна хил, гаалийн хаалттай байдал, хөрш орнуудын нөхцөл байдлаас шалтгаалсан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тендер бүтэлгүйтэх гол шалтгаан болж байгааг албаны хүмүүс тайлбарласан байна.