Орос-Украины дайн олон орны удирдагчдын үзэл бодлыг өөрчилжээ.
Тэд том гүрэн жижиг улс орны дотоод асуудал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд оролцож, халдаж буйг эрс буруушаав. Финляндын ерөнхий сайд Санна Марин “Финляндын аюулгүй байдал, Балтийн тэнгисийн бүс нутаг, Хойд Европын тогтвортой байдал, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болно” гэж ард түмэндээ мэдэгдэл хийлээ.
ОХУ-ын засаг захиргаа Финляндын энэ шийдвэрийг сонсмогц эрчим хүч экспортлохоо зогсоосон. Гэвч “үнэ маш хямд үнэтэй тул нийт хэрэглээнийхээ 10%-ийг авдаг байсан, бидэнд хохирол учрахгүй” гэж Финляндын тал мэдэгдэв.