БНАСАУ-д 393 мянган хүнд халуурсан шинж тэмдэг илэрсэн тухай БНАСАУ-ын үндэсний онц байдлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газар мэдээлжээ. 15-ны өдөр Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны яаралтай зөвлөлдөх хурлыг дахин даргалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэв.
Мэдээлэлд тэмдэглэхдээ, 14-ний оройноос 15-ны орой хүртэлх 24 цагийн дотор нийт 153 мянган хүн эдгэрч, 8 хүн нас баржээ. 4-р сарын сүүлчээс 5-р сарын 15 хүртэл улсын хэмжээнд нийт 1 сая 214 мянган хүнд халуурсан шинж тэмдэг илэрснээс 649 мянга нь эдгэрсэн байна.