Буриад улсын эмэгтэйчүүд Герман улсын ГХЯ-ны санхүүжилттэй “Зүүн түншлэлийн орнууд болон ОХУ-д иргэний нийгэмтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд “Цетка” төслийг Монгол улсад одоогоор урагшлуулж чадсангүй бололтой.
ОХУ Беларусь болон Украин улсуудад хэрэгжиж буй уг төсөл нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн асуудлаар олон нийтийн эерэг санаа бодлыг бий болгох үүднээс блогеруудаар дамжуулан феминизмын үзэл баримтлалыг сурталчлах мэдээллийн нөөц сүлжээг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Энэхүү санаачлагыг хэрэгжүүлэх гол хэрэгслэл болох нэр бүхий блогер сэтгүүлчдийг татан оролцуулж, цаашдаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлэээр дамжуулан нийгмийн сүлжээ дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой юм. Түүнээс гадна Монгол Улсад болон ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотуудад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа эсэх талаар шинжээчидтэй цуврал ярилцлага хийж, ажлын үр дүнд үндэслэн баримтат кино хийхээр төлөвлөжээ.