Тун удахгүй ганган даашинз, өндөр өсгийт, сайхан бие, өнгөлөг арьсаараа бусдыг алмайруулах шинэ жилийн үдэш болох гэж байгаа тул одооноос хумсаа хугалахгүй арчилж, урт ургуулах хэрэгтэй. Тиймээс бүсгүйчүүддээ зориулан хумсаа хугалахгүй урт ургуулах зөвлөгөөг хүргэж байна.
1. Аяганы дөрөвний нэг ургамлын тос, 5 дусал А витамин, 4 дусал йодын хандыг холино. Уусмалд хурууны үзүүрээ 30 минутын хугацаагаар 15 хоног дараалан хийнэ.
2. Эмзэг, хугарамтгай хумсыг арчлахын тулд ургамлын тосонд 5 дусал нимбэгний шүүс, 3 дусал йод хийгээд долоо хоногт 1-2 удаа дэвтээнэ. Хумсаа хурдан ургуулахын тулд уураг, эрдэс давс, витаминаар баялаг хүнс болон желатин хэрэглэх шаардлагатай.
3. Оливын болон ургамлын тосонд сармис хэрчиж хийгээд бага зэрэг бүлээн болгоод хумсаа дүрээрэй. Энэ нь гэмтэлтэй хумсанд тэжээл өгч, хумсыг хамгийн богино хугацаанд бэхжүүлнэ.
4. Нүүрээ арчилдаг шигээ хумсандаа ч анхаарлаа хандуулаарай. Унтхынхаа өмнө Е витаминтай хумны зориулалтын тос түрхээрэй. Илүү үр дүнтэй байлгая гэвэл эргэн тойронд нь массаж хийж өгч болно. Эдгээр аргуудыг хэрэглэн хумсаа бэхжүүлж болно.
5. Аяга таваг, шал, хувцас хунар гээд л бүсгүйчүүдэд бидэнд угааж цэвэрлэх зүйл мундахгүй. Тиймээс цэвэрлэгээ хийх болгондоо бээлий өмсөж хэвшээрэй. Угаалгын нунтаг, элдэв цэвэрлэгч бодис нь хумсыг маш амархан гэмтээдэг.
6. Элэг, өндөг, бүхэл үрийн хүнс, цэцэгт байцаа, авакадо зэрэг нь биотиноор баялаг хүнс юм. Биотин нь хумсыг бэхжүүлдэг шидтэй.
7. Хэрэв хумс чинь хэврэгшсэн бол А болон С витамин, кальци дутагдсаных. Тиймээс мультивитамин болон кальци нэмэлтээр хэрэглээрэй.
8. Ацетоноор хумсны будгаа арилгахын оронд хөвөнтэй зориулалтын тосон арилгагчийг байнга хэрэглээрэй. Учир нь ацетон нь хумсыг хуурайшуулж, хугархад хүргэдэг.
9. Хумс хуурайшиж гэмтсэнээс болж хугардаг. Тиймээс усыг их уух хэрэгтэй. Учир нь ус таны арьсыг чийгшүүлэхээс гадна, хумсанд эерэг нөлөөтэй.
10. Урт хумсаа ашиглаад энийг нээгээд өгөөч, үүнийг дараад өгөөч гэж бусад хүмүүс гуйдаг, гэхдээ бусдад буруу өгөхгүй та өөрөө ч гэсэн хумсаараа нарийн зүйл онгойлгохгүй байх хэрэгтэй. Хумсаа багахан гэмтээж, өчүүхэн сэв суулгахад л хугардаг гэдгийг үргэлж сана.