Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээн дэх долоо дахь тулаанаа Мексикийн боксчин Герман Марезтай эсрэг хийлээ.
\”КING TUG” хочит Н.Төгсцогт Мексикийн боксчин Герман Марезыг таван үеийн туршид илүүрхэж техникийн накоутаар ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр 7-0 буюу амжилттайгаар карьераа үргэлжлүүлж байна.
Мексикийн Г.Марез 2005 оноос хойш мэргэжлийн бокст хүч үзэж байгаа бөгөөд одоогоор 95 тулаан хийж, 55 ялан, 39 удаа ялагдан, нэг тэнцсэн амжилтыг үзүүлээд байгаа аж.
Үндэстэн агентлаг