Оросын Батлан хамгаалах яам зургаадугаар сарын 5-ны өдөр “Оросын арми Украины цэргийн объектод үргэлжлэн цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Украины талаас “Оросын зэвсэгт хүчин Северо Донецкийн зүүн хэсгийг хяналтдаа авсан” гэдэг тайлбарыг хэлжээ.
Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков “Оросын арми Украин дахь цэргийн олон объектыг өндөр нарийвчлалтай пуужингаар цохилт өгсөн. Донецк хотод Оросын арми Украины армийн зэвсэг, техникийг засварладаг үйлдвэрийн цех зэрэг хэд хэдэн цэргийн байг устгасан. ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах хүчин зэвсэг, цэргийн техник тээвэрлэж явсан Украины Агаарын цэргийн хүчний Ан-26 цэргийн тээврийн онгоцыг Одесса хотын ойролцоо сөнөөсөн байна. Оросын пуужингийн их бууны ангиуд Украины командын пост, их бууны байрлал болон бие бүрэлдэхүүн, зэвсэг цуглуулах цэгүүдэд цохилт өглөө” гэжээ.