УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улсын иргэн хэн ч бай гэм бурууг нь хэн нэгэн тогтоохгүй. Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно. Үүнийг далимдуулаад хэлэхэд хувийн хэвшил, аж ахуйн нэгж, хувьчлагдсан компаниудыг эргээд төр хурааж авч байгаа нь даахгүй нохой булуу хурааж байгаагийн илрэл. Буруу, зөв явсныг нь шүүх тогтоож, гэм бурууг нь эцэслэж шийдээгүй байхад ийм үйл ажиллагаа явж байгаа нь Үндсэн хуулийн зүйл заалтад нийцэхгүй.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ярьж байх шиг байна. Түүнийг гэм буруутайг нь шүүхээр тогтоосон зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллага дээр байгаа асуудал нь эцэслэн шийдэгдсэн гэсэн үг биш” гэлээ.