УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-д элсэхээр
болсон тухайгаа мэдэгдлээ. Энэ тухайгаа \”Би 2000 онд АН-ыг ялагдаж явахад
ганцаараа гишүүн болж, намынхаа туг нь болж явлаа. АН дүрмээ шинэчилж, Үндэсний
зөвлөлдөх хороогоор бус намын нийт гишүүдийн хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг
болсон. Энэ нь намайг намдаа эргэн орох шалтгаан болж байна.АН нам бол миний
анхны хайр. Би их улс төрд иргэн ирж байна” гэх тайлбарыг хийлээ.
Тэрээр АН-аас гарч 2016 оны УИХ-ын сонгуулиар \”Ард түмнээ хайрлая\” нам байгуулж өрсөлдсөн ч амжилт олж чадаагүй юм. Энэ удаад АН-тай ямар нэгэн тохироо хийв үү. Эсвэл Л.Гүндалай хямралд өртөж том намын \”хаяа дэрлэх\” болов уу гэдэг нь тодорхойгүй байна.
Үндэстэн агентлаг