• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 9
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

У.Хүрэлсүх: Чанаргүй хоол хүнсээр дамжих өвчлөл их байгаа нь хүнсний аюулгүй байдалд харанга дэлдэж буйг харуулж байна

by undesten
2022-06-07 14:34
in Онцлох мэдээ, Улс төр
1
У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно
SHARETWEET

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид ээ, Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсэд оюун ухаан, эрдэм чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм.

Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн дэвшүүлсэн.

Энэхүү санаачилгын нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох” юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлсэн. Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой юм. Үр дүн ч гарах ёстой.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ирэх таван жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөтэй хамт УИХ-д өргөн барьж, одоо хэлэлцүүлж байна. Энэ нь төрийн зүгээс хүнсний талаар баримтлах бодлогоо шинэчлэн тодорхойлж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар шийдэмгий алхмыг эхлүүлж байна. Эх орондоо энэхүү хүнсний хувьсгалыг гардан хийх эгэл баатрууд бол хүнс үйлдвэрлэгч Та бүхэн билээ.

Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдал, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, хүнсний хомсдол ч монголчууд биднийг хүнсний хувьсгал хийхийг шаардаж байна. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал гэдгийг Та бүхэн ухааран мэдэж байгаа. Нөгөө талаар манай улсад алдаж үл болох шинэ боломж нээгдэж байхыг үгүйсгэхгүй.

Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхий хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд хүнсний асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой боллоо.

Бид усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол монголчууд биднийг тойрсон агуу том зах зээл юм. Монголчууд бид энэ зах зээл рүү гарах ёстой. Ингэж чадвал бид амжилт олно.

Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү монголчууд бид гарч, органик хүнс экспортлогч улс болох ёстой.

Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж байгаа. Үүнийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой.

Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 2021 онд гэхэд нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон байна.

Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд Та бүхний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний  50 орчим, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл бараг 100 хувь гаднаас импортоор авч байна.

Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын сүүгээр боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа.

Аль юм болгон бид айлаас гуйж амьдрах вэ.

Өвөг дээдсийн ахуй амьдрал, түүхэн туршлага, социализмын үеийн он жилүүдээс харахад монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэдэг.

Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил, дэвшлээс ухарсан хэрэг юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай.

Хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай болжээ. Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгааг харуулж байна.

Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой.  Үүнд төр, засаг, ард түмнээрээ анхаарлаа хандуулцгаая.

Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна.

Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой.

Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ард иргэд, хэрэглэгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тавьж байгаа хүсэлт, шаардлага, гомдлыг холбогдох төрийн болон хяналт шалгалтын байгууллагууд цаг тухайд нь түргэн шуурхай хянан шалгаж, зохих арга хэмжээг авч, алдаа дутагдлыг нь засуулан, үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байх зайлшгүй шаардлагатай. Үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүн хатуу анхааруулж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд төрийн байгууллагаас гадна манай ард иргэд, олон нийтийн хараа хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнэн зөв, идэвхтэй үйл ажиллагаа нэн чухал гэдгийг цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж, хэрэглэж байгаа хүнсний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн хяналтын болон бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг уриалж байна.

Ардчилсан нийгмийн нэг чухал ололт бол ард түмний хяналт, ил тод байдал юм шүү.

“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол хожим нь эмийг хоол шиг хэрэглэдэг болно” гэсэн үг бий. Тиймээс ард иргэдийнхээ эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хоол, хүнсний зохистой хэрэглээний талаар боловсрол олгох, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлыг ч орхигдуулж үл болно.

Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ,

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын нөөц, чадавх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг онцгой анхаарах ёстой.

Мөн төр, засгийн бодлого нь баялаг бүтээгч, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд тууштай чиглэгдэх ёстой.

Ялангуяа дараах асуудлуудад төр, хувийн хэвшил тал талдаа онцгой анхаарч, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

Дээрх зорилтуудыг төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлээр хэрэгжүүлснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар дээшилж, улмаар манай улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь “Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдтэй нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстой.

Энэ зорилтыг ханган хэрэгжүүлэхэд баялаг бүтээгч тариаланчид, ногоочид, жимсчид, малчид, хүнсчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон нийт ард иргэд Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал ач холбогдолтой. Түүнчлэн, салбарын эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хүнсний технологичид, инженерүүд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн манлайлал, оролцоо хүнсний хувьсгалыг амжилттай хийж, хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна.

Харин төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой. Ингэснээр бид улс орон, ард түмнээрээ амжилтад хүрнэ.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг Төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.

Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү. Энэ бол Та бидний ярьдаг эх оронч үзлийн нэг хэсэг юм. Тийм учраас эх орноо дэмжье, үйлдвэрлэгчдээ дэмжье, улс орноо хөгжүүлье гэвэл бид дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг байх ёстой.  Ингэж чадвал бид баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Эх орондоо “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийцгээе.

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

ShareTweet

Related Posts

Гарал үүсэл тодорхойгүй, хугацаа хэтэрсэн импортын хүнсийг устгуулжээ
Нийгэм

2025-10-06 14:14
Мах, сүү, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц илэрчээ

2025-05-06 13:21
Дарханы зах, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт, шалгалт хийв

2025-04-09 13:20
}

Шинэ мэдээ

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
0

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

by undesten
2026-10-08 12:33
0

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

by undesten
2026-10-07 15:12
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

by undesten
2026-10-07 14:23
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай