✅Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар /2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 53 дугаар тушаал/ байгуулагдсан хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг өнөөдөр /2025.04.09/ Дархан-Уул аймагт ажиллаж байна.
📍Хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд ажиллаж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал,дотоодын болон импортын жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл байгаа эсэхэд лабораторийн шинжилгээ хийж ажиллана.
📍Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг учраас хамтарсан хяналт шалгалтын баг газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудын агуулах, зоорьт шалгалт хийн, энэ онд тариалах үрээс дээж аван, лабораторийн шинжилгээ хийж, пестицидийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж ажиллах юм.
✅Хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Стандарт, хэмжил зүйн газар, Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Ургамал хорио цээрийн болон Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн төлөөллүүд багтаж байна.












































































