Сүүлийн үед охид бүсгүйчүүд үсээ төрөлхийн хөвсгөр, долгионтой болгохыг зорих болсон. Учир нь ингэснээр наснаасаа илүү овор багатай, үзэсгэлэнтэй, илүү натурал харагддаг билээ. Иймд та бүхэндээ үсээ төрөлхийн мэт хөвсөр долгионтой болгох 10 аргыг танилцуулж байна.
Өнгөөр уусгаж будах
Зөвхөн үсээ тайрч, засуулаад зогсохгүй, уусгалттай өнгөөр будуулснаар та илүү үзэсгэлэнтэй харагдах болно.
Үсээ зөв угаах
Мэдээж үсний эрүүл ахуй, хөвсгөр байдал нь угаалтаас ихээхэн хамаардаг. Тиймээс та үсээ мушгиж, таталгүй базаж, угаагаарай.
Үсээ богиносгох
Хэрвээ та үсээ долгионтой хөвсгөр болгомоор байвал үснийхээ уртаас хасуулаарай. Учир нь урт үсийг ороохоос нааш долгион ордоггүй сул талтай.
Үснийхээ стилийг өөрчлөх
Нэгэн хэвийн уйтгартай засалтаас илүүтэй, замбараагүй, өвөрмөц засалтыг сонгоод үзээрэй. Мөн чёлк болон тайралт, шатлалтай үс илүүтэй хэлбэр сайн суудаг.
Хими хийлгэх
Үсээ угааж, тайруулаад таны хүссэн үр дүнд хүргэхгүй шүү дээ. Тиймээс ч сүүлийн үед охид бүсгүйчүүд, химийн аргаар үсээ буржийлгах болсон билээ.
Хэт их хэлбэржүүлэгч хэрэглэхээс зайлсхий
Хэт их хөөс хэлбэржүүлэгч нь эсрэгээрээ таны үсийг шалчгар, хэлбэргүй болгодог сул талтай.
Угаа босгож үсээ янзлах
Үргэлж задгай тавих бус, боох үедээ угийг нь сайтар босгож, хөвсгөр өтгөн мэт харагдуулж болдог. Тиймээс та ч гэсэн туршаад үзээрэй.
Хуурай шампунь
Ажил ихтэй үсээ угааж амжихгүй, тослогтож хэлбэрээ алдсан бол хуурай шампунийг санал болгож байна. Таны үс хормын дотор өнгө орох болно.
Үсээ сэнсдэх
Үсээ сэнсдэхдээ зурагт үзүүлсэн байрлалаас доороос нь дээшээ чиглэлтэй сэнствэл үс тань хөвсгөр болж, уг нь сайтар босож өгдөг.
Үсний хуваалтыг өөрчлөх
Дундуур хуваалттай үс нь таны үсийг шалчгар, хэлбэргүй харагдуулж байвал, хажуу тийш чиглэл рүү самнаад үзээрэй.