БНСУ COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 4-нөөс хойш түр зогсоосон Чежү рүү визгүй зорчих бодлогыг 2022 оны зургаадугаар сарын 1-нээс сэргээснийг Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ.
Журамд зааснаар Монгол Улсын иргэд Чежү хот руу визгүй зорчих боломжтой.
Япон, Макао, Тайвань, Хонконг, Микронез, Самоа, Соломоны арлууд, Кирибати, Тонга гэх харилцан харилцан визгүй нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн есөн улсын тухайд дараагийн мэдэгдэл хүртэл түр хугацаагаар хасжээ.
Өөрөөр хэлбэл эдгээр есөн улсын иргэд Чежү хот руу ороход виз шаардлагатай аж.