Самсунг Нөүт-7 гар
утас хэт халалтын улмаас дэлбэрч, хэрэглэгчийг хохироосоор байгаа. Тиймээс
Самсунг компаниас Нөүт-7 гар утсыг эргүүлэн татах арга хэмжээг авч эхэлсэн.
Гэвч гар утсаа буцааж өгөхгүй ашигласаар байгаа хэрэглэгчид цөөнгүй байгаа аж.
корпорациас гар утсыг нь алсаас унтраах, цэнэглэгдэхгүй болгох програмын
шинэчлэл хийж эхэлжээ. Нэгдсэн журмаар 12 дугаар сарын 15-наас Нөүт-7 гар
утаснууд унтарах юм байна.
Одоогоор хэрэглэгчийн
гар утасны дэлгэцэн дээр \”Утсаа буцаана уу” гэсэн мессеж гаргаж байгаа. Мөн
Канад улсад wifi Bluetooth Cellular зэрэг
програмыг ажиллагаагүй болгох арга хэмжээг авч байгааг мэдээлжээ. АНУ худалдаан
гарсан нөүт-7 гар утасны 85 хувийг буцаан татсан бөгөөд цаана нь 285 мянган
хэрэглэгч гар утсаа ашигласаар байгаа аж. Тэгвэл тэдгээр хэрэглэгчдийн гар утас
тун удахгүй \”дүлий хар хайрцаг” болох юм байна гэж The Verge сайтад мэдээлжээ.