Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд холбогдох албатай хамтран Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 25 цэгт байрлах 82 Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар тамхи худалдаалсан 36 зөрчлийг илрүүлж, Тамхины хяналтын тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.1.1-д заасныг баримтлан зөрчил гаргасан 36 иргэнийг 1.800.000 төгрөгөөр торгож, 41 нэр төрлийн 349 хайрцаг, 10 нэр төрлийн 264 ширхэг тамхийг харьяа цагдаагийн хэлтсээс дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах, орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсэн.
Тус цагдаагийн газраас 2016 оны эхний 11 сарын байдлаар нийт 1561 иргэнийг 78.050.000 төгрөгөөр торгож, зөрчлийн улмаас хураагдсан 2375 хайрцаг утаат тамхийг журмын дагуу шилжүүлж ажилласан байна.
Зөрчлийн 84 хувийг Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.7.12 дах хэсэг буюу \”Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт утаат тамхи худалдан борлуулсан” зөрчил эзэлж, ялангуяа сургуулийн орчим, насанд хүрээгүй хүмүүст тамхи худалдах зөрчил нийтлэг байна.
Хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд иргэдийн оролцоо чухал байдаг. Иймд хууль бус үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл өгөх, шаардлага тавих зэрэг нийгмийн ажилд иргэд, аж ахуйн нэгжийг идэвхитэй оролцохыг зөвлөж байна.