ОХУ-аас Женевт суугаа суурин төлөөлөгч Геннадий Гатилов 9-ний өдөр хэлэхдээ, Украины үр тарианы тээвэрлэлтийн асуудлаар ОХУ НҮБ-тай үргэлжлэн хэлэлцэж байна, Украины үр тарианы экспортын асуудлаар Оросын тал ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцохгүй гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 9-ний өдөр хэлэхдээ, Украины үр тарианы экспортын талаар Турк болон Ойрхи Дорнодын орнуудтай эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй байна, энэ талын ажил үргэлжилсээр байна гэжээ.
Украины төрийн мэдээллийн агентлаг 10-нд Зеленскийн хэлсэн үгээс иш татаж тэмдэглэхдээ, одоогоор дайны фронтын байдалд тодорхой өөрчлөлт гараагүй байна. Зеленский хэлэхдээ, Северо-Донецк, Лисичанск болон Донбасс бүсийн бусад хотууд Оросын армийн довтолгоо хийх гол төв байгаа гэдий ч Украины арми сахин хамгаалсаар байна гэжээ.
Украины Интерфакс агентлаг 10-нд мэдээлэхдээ, Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Скибицкий хэвлэлд өгсөн ярилцлагадаа, одоогоор Оросын армийн өмнө фронтын их бууны тоо Украины армийн 10-15 дахин их байна. Украины арми өдөрт 5000-6000 их бууны сум хорогдуулж байна гэжээ.
Францын ерөнхийлөгчийн ордон 9-нд мэдэгдэл нийтэлж, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн өдөр Зеленскийтэй утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар ярилцав. Франц улс Украинд хүнд зэвсгийг багтаасан хэрэглээг үргэлжлэн хангана гэдгээ Макрон мэдэгдсэн гэжээ.