Бүгд
Найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ
сарын 29-ны өдөр ард түмэндээ хандаж гуравдахь удаагаа мэдэгдэл хийсэн бөгөөд
энэ үеэр албан ёсоор огцрох болсноо илэрхийлсэн. Гэхдээ түүнийг огцруулах
эцсийн шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарах ёстой байв.
Тэгвэл өнөөдөр БНСУ-ын Засгийн газар
Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар хуралдлаа. БНСУ-ын Засгийн газар 300
гишүүнтэй. Түүнээс 299 гишүүн энэ удаагийн хуралд оролцож, 234 гишүүн Пак Гын
Хэг огцруулах санал өгч, 56 гишүүн нь огцруулахгүй гэдэг саналыг өгсөн байна.
Ингэснээр БНСУ-ын Засгийн газар Пак Гын Хэ
ерөнхийлөгчийг огцруулахаар болж байна. Маргааш буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын шийдвэрийг албан ёсоор танилцуулах аж.
Үндэстэн агентлаг