Дуучин С.Амармандах болсон явдлын талаар \”Нэгдүгээрт, хотын удирдлагуудыг энэ үйл явдалд буруутгахаа болиоч оо гэж хэлмээр байна. Энэ хэрэгт миний хувьд нийслэлийн удирдлагуудыг татан оролцуулах бодолгүй байна. Намайг харанхуй өрөө рүү чирж оруулсан гэж байсан. Тийм зүйл байгаагүй. Батболд дарга, Сандуй дарга, бусад дарга нарыг элдэв муухайгаар гүтгэж доромжлохоо болиоч ээ.
Хоёрдугаарт, би 23 дугаар дунд сургуулийг төгссөн учраас унаган орос хэлтэй, орос хүмүүжлээр хүмүүжсэн. Орос ах нараа ч хүндэлж явдаг. нэг хүний үйлдлээс болж, хоёр орны найрамдалт харилцаанд битгий сэв суулгаасай гэж хүсэж байна. Оросын ард түмэн Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулсан шүү дээ. Цэдэнбал дарга, Филатова дарга нарын үед орос ах нар ямар сайхан иусалж байлаа. Тиймээс надад орос ах нарыг муугаар бодох учир байхгүй юм. Та бүхэн минь ч бас тэгж ойлгоорой. Орос Монголын ахан дүүгийн ган бат найрамдал хөгжөөсэй гэж бодож байна.
Мөн би хүлээн авалтын үеэр гадаадын зочид уригдсаныг мэдээгүй. Элдэв ёсолгоо хийгээгүй. Бас гадаадын зочны өмнө очиж элдэв үг ч хэлээгүй. \”Хай Хитлер\” гээгүй. Тийм хүмүүжил надад байхгүй. Намайг зодсон гаднын иргэнийг би танихгүй. Очиж гар ч бариагүй. Харин гарч явах үед гэнэтийн халдлага болсонд нь харамсч байна. Намайг зодсон орос эрийг над дээр ирж ямар шалтгаанаар зодсоноо хэлээд уучлалт гуйвал би \”Эр хүн эр хүндээ хайртай” гэдэг шиг ойлгох болно. Би түүнтэй учраа ололцохыг хүсч байна.