Орц:
Кексэнд:
1 аяга гурил
2 ц.х хөөлгөгч
2/3 аяга сүү
125г (1/2 аяга) масло
1/2 аяга элсэн чихэр
2 өндөг
Аарцтай кремэнд:
500г аарц (чихэртэй 400г-н аарц би хийсэн)
1/2 аяга элсэн чихэр (1/3 аяга)
3 өндөг
1 х.х каш
Хийх арга:
(Кекс:) Хайлсан маслоо элсэн чихэртэй холин хутгана.
Өндгөө нэг нэгээр нь нэмэн сайтар хутгана.
Гурил, хөөлгөгчөө нэмэн хутгана.
Сүүгээ нэмэн жигд зуурмаг болтол сайтар хутгана.
(Аарц:) Өөр саванд элсэн чихрээ хийгээд өндгөө нэг нэгээр нь нэмэн сэвсийж хөөсөртөл хутгана.
Аарц, кашаа нэмэн хутгана.
Маслоор тосолж бэлдсэн хэвэнд эхлээд гурилан зуурмагаа хийнэ. Зуурмагийн голд аарцтай зуурмагаа жигд тараан хийнэ. (Жимс, үзмээр чимэглэж болно.)
Урьдчилан халаагаагүй зууханд 180*С-т 30-35 минут жигнэнэ.
*Болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатган шалгана. Чигчлүүрт наалдсан зүйлгүй хуурай гарч ирвэл болсонд тооцно.
emegteichuud.mn