Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулдаг \”Бүртгэл, санхүүгийн оны шилдэг”-үүдийг шалгаруулах арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Энэ үеэр 2016 оны \”Төрийн байгууллагын шилдэг санхүүч”-ээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат шалгарч, цом гардан авсан юм.
Монголын бүртгэл, санхүүч, нягтлан бодогчид VI их хурлаа амжилттай зохион байгуулж, энэ хүрээнд оны шилдгүүдээ тодруулсан байна.