Богдхан уулын Дугуй цагаан орчмын тохижилтыг ажил эхэлжээ.
Энэ талаар Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа “Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу алхалтын замын суурь хайрган хучилт хийгдсэн, Даваа гарагаас замын хоёр талаар модоор хүрээ хийж, дунд хэсгээр чулуун шигтгээт зам хийх бригад нь ажиллах юм байна” хэмээн бичсэн байна.
Ташрамд дурдахад, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг өнгөрсөн сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулгасан бөгөөд Дугуй цагаанд задгай театр болон тоглоомын талбай бүхий тохижилт хийж, наймдугаар сард дуусгахаар төлөвлөөд байгаа юм.