Өнгө зүс, хэв маяг муутай, элэгдэж гандсан хувцастай настайвтар эмгэн өвгөн хоёр Бостоны галт тэрэгний буудлаас явсаар их сургуулийн ректорын өрөөнд орлоо.Гэтэл нарийн бичиг сандран босч тэдний өмнүүр нь хөндөлсөв.Өвгөн \”Ректортой уулзмаар байна” гэж хэлэхэд нарийн бичиг \”Ректор маш завгүй байгаа.Өнөөдөр та хоёртой уулзах ямар ч боломжгүй” гэжээ.
Өвгөн эмгэн хоёр \”Тэгвэл хүлээе дээ” гээд хүлээлгийн буйдан дээр суулаа.Нэлээд хэдэн цаг өнгөрсөн ч эмгэн өвгөн хоёр суусаар л байлаа.Эцэстээ нарийн бичиг тэсэхээ байж ректортоо байдлыг хэлж \”Хэдхэн минут л уулзаж болохгүй юу.Энэ хоёр хөгшин явах янз алга” гэжээ.Залуу ректор дуртай дургүй хаалга аа нээж эмгэн өвгөн хоёрыг оруулав.Ректор хөдөөний хүмүүст угаас дургүй нэгэн байлаа.Өвгөн эмгэн хоёр ректорын өрөөнд ороход уур нь хүрч, царай нь барайсан ректор тун янзгүй угтжээ.Эмгэн, өвгөн хоёр Харвардын их сургуульд сурч байсан хүүгээ нэг жилийн өмнө алдсан байлаа.Хүү нь Харвардад сурч байхдаа үнэхээр аз жаргалтай байсан учир дурсгалын хөшөөг нь сургуулийн хашаан дотор босгох хүсэлтэй байгаагаа дуулгажээ.Эмгэний яриаг сонссон ректор уярах нь бүү хэл улам уурлаж, чанга дуугаар \”Хатагтай! Бид Харвардад сураад нас барсан бүх хүмүүсийн хөшөөг сургуулийн хашаан дотор босгоно гэвэл сургуулийн хашаа оршуулгын газар болох байлгүй” гэхэд эмгэн \”Үгүй дээ, хүү минь! Хөшөө биш! Бид танай сургуульд хүүгийнхээ нэрэмжит барилга барьж өгөх болно” хэмээн хариулахад гайхаж хоцорсон ректор \”Барилга аа! Та ер нь нэг барилга ямар хөрөнгөөр босдогийг мэдэх үү.Хамгийн сүүлд ашиглалтад орсон хэсэг гэхэд л 7 сая ам.доллар хол давсан зардлаар боссон шүү дээ” гэх нь тэр.
Ректор яриаг төгсгөх тохирсон хариулт хэлчихлээ гэсэн шиг өвгөн эмгэн хоёрлуу маадгар хараад зогсож байлаа.Яг энэ үед эмгэн нөхөртөө хандаж \”Ийм том их сургууль байгуулахад зарцуулах мөнгө ердөө л 7 сая гэж үү.Тийм бол яагаад өөрсдийн их сургуулийг байгуулж болохгүй гэж” гэхэд нөхөр нь зөвшөөрсөн мэт толгой дохижээ.
Ректор гайхсандаа дуугарч ч чадсангүй.Хоёр хөгшин ихэд гомдсон царай гарган ректорын өрөөнөөс сугадалцан гарч шууд Калифорнийн Пало Алто руу явцгаажээ.Эцэст нь тэд Харвардын хувьд юу ч биш болж хувирсан хүүгийнхээ нэрийг үүрд дуурсгасан их сургуулийг байгуулсан бөгөөд тэр нь Америкийн хамгийн алдартай их сургуулиудын нэг болох Стэнфорд байлаа.