Парисын Олимпын наадам болоход хоёр жил үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Парисын олимпын наадмыг зохион байгуулах хороо долдугаар сарын 25-ны өдөр хуралдаж 2024 оны Парисын Олимп, Паралимпын наадмын уриаг “OUVRONS GRAND LES JEUX” хэмээн зарлалаа. Энэ нь орчуулбал “Олимп нээлттэй”, “олимп бүгдэд нээлттэй” гэж утгачилж болох юм. Цар тахлын улмаас спортын томоохон арга хэмжээнүүд хязгаарлагдмал, хаалттай болж өнгөрсөн. Тэгвэл Парисын олимп цар тахлыг давж бүгдэд нээлттэй байх болно гэсэн утга санааг агуулж байж болох юм.