18 жилийн дараа төр, нийгмийн
зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх гурван хүний царайг Монголчууд олж үзлээ.
Гэхдээ яг тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд мөн гэх эцсийн дүгнэлтийг шүүхээс л
гарна. Түүнээс өмнө А, С, Ч нар бол зүгээр л сэжигтнүүд. Нэг нь олон жилийн
ялтай, гэмт этгээд нөгөө хоёр нь бусдын матаасаар бүтэн жил \”суучихсан” сэжигтэн. Ц.Амгаланбаатар гэгч хэн болохыг,
Содномдаржаа яагаад шоронд суух болов, Чимгээ Амгаланбаатар нарын эхнэр,
нөхрийн харилцаа гээд нуршиж бичсэн нийтлэлүүдийг уншигч та олж уншсан л
байлгүй дээ.
Гэвч энд нэг л зүйлийг ерөөсөө
ойлгосонгүй. Уг нь гэмт этгээдийг шүүж байна. Энэ үед хохирогч, гэрч бас л байх
ёстой юм шиг. Өөрөөр хэлбэл хохирогч С.Зоригийн талаас түүний дүү С.Оюун, гэмт
хэргийн цорын ганц гэрч Б.Булган нар яагаад шүүх хуралд ирсэнгүй вэ.
Мөн саяхан хоригдож магадгүй гээд
уйлан дугараад байсан Э.Бат-Үүл хаачив. Прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийг
яллагдагчаар татсан гэх мэдээллийг өгсөн шүү дээ. Гэтэл тэрээр шүүх хуралд
оролцсонгүй. Уг нь Э.Бат-Үүл А, С, Ч
нартай зэрэгцээд сууж байх ёстой байсан биш үү. Эсвэл Э.Бат-Үүл холбогдсон
С.Зоригийг хөнөөсөн байж болзошгүй өөр нэг хэргийг хуулийн байгууллага шалгаж
байгаа хэрэг үү.
А, С, Ч нар нь С.Зоригийг улс төрийн
зорилго, захиалгагүйгээр хөнөөчихсөн. Харин Э.Бат-Үүл, Б.Булган нарын
холбогдсон хэрэг тусдаа байж болох юм
гэх ойлголтыг өгөөд байх юм. \”Маш нууц” гэчихээд л шүүх хуралд
оролцох ёстой хүмүүс нь бүрэн ирэхгүй байгаа нь хардлага дагуулсаар. Гэрчгүй,
хохирогчгүй шүүхээс хэнийг ямар зорилгоор яллах гээд байгаа нь ч тодорхойгүй. Эсвэл Э.Бат-Үүлийг зүгээр л айлгаж, түүнээр тохуурхасан хэрэг үү.
Үндэстэн агентлаг