Монголын улстөрд популизм хийх нь өндөр оноо авдаг \”үзүүлбэр” болохыг өнгөрсөн жилүүдэд баталлаа. Харамсалтай нь поп-уудын үг, үйлдэл үргэлж буруу тийш нь чангаадаг. Харин шударга үнэнийг хэлсэн хүнийг хардаж сэрдэн, хамтрахаас зугатаж, хүчгүйдүүлдэг жишиг тогтчихоод байна. Эрдэнэтийг үндэсний компани болгосон үйл явцад \”Ард түмэндээ хувьчилж, үнэгүй тараана” гэж хэлсэн улстөрчид \”од” болж, үр ашиг, бизнесийн орчинг эрүүлээр дүгнэсэн эдийн засагчид \”урвагч” гэж харагдах боллоо.
Ийм цаг үед УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр \”Эрдэнэтийг Монголдоо олоод ирсэн залууг битгий шантруул. Оросын тал өөрт ашигтай үнээр зарлаа гэж байхад Монголын Засгийн газар үүнийг буруутгах уу. Манай баялгийг гадныхантай хуваадаг байсныг эх орондоо аваад ирлээ шүү дээ. Ийм залуусын зүрх сэтгэлийг битгий мохоо. Олимпоос алт авсны дараа бид тамирчдаа алтан медальтай л ирнэ гэдэг хүлээлттэй болсон шүү дээ. Үүн шиг боломжгүй санагддаг зүйлийн үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Оросод байсан 49 хувийг аваад ирлээ. Магадгүй дараа нь хэн нэг нь оросуудаас Төмөр замын 50 хувийг \”хусаад” ирэх ч юм билүү. Улстөрчид үүнийг дэмжиж, боломжийг нээж өгөх хэрэгтэй. Эхний авчирсан хүнийг бөөнөөрөө нийлээд алаад хаячих юм бол дахин ийм сэдэл хэнд ч төрөхгүй. Би Ц.Нямдорж гуай, Ж.Батзандан нарыг ойлгодог. Тэдний толгойд Эрдэнэтийн 49 хувийг аваад ирж болно гэсэн ойлголт огт байхгүй. Үлгэр шиг л санагдаж байгаа. Үлгэрээ худлаа л гэж бодож яваа шүү дээ\” гэсэн юм.
Үнэхээр ч шинэ Монголын залуус дэлхийн зах зээлд гол тоглогч болж, гадны томоохон компаниудийн хувийг эх орондоо авчрах үүд хаалга Эрдэнэтээр нээгдсэн. Үүнийг дэмжиж, таатай орчинг бий болгох нь улстөрчид, эрх баригчдын алсын хараатай шийдвэрээс шалтгаална.
Ё.Чулуун
эх сурвалж: zindaa.mn