Ийм үг, ийм нэршил Монгол хэлэнд байхгүй
л дээ. Гэхдээ төсвийн хөрөнгийг өөрийн халааснаас гаргаж байгаа юм шиг цацдаг,
үрдэг хүнийг \”төсөвт тэрслэгч” л гэж нэрлэчихмээр санагдаад байгаа юм. Манай
төрд \”төсөвт тэрслэгч” олон нөхөд бий л дээ. Тэдний нэг бол Чингэлтэй дүүргийн
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ гэгч юм.
Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд
Чингэлтэй дүүргийн төсвөөр хангалттай \”тансагласан” хүн. Дүүргийн ИТХ-ын даргын
суудалд очмогцоо өрөөгөө тохижуулж, автомашинаа сольж үрэлгэн зан гаргасан.
Үүнийг нь шүүмжилсэн хүмүүс хандаж \”Би бол төсөв захиран зарцуулах эрхтэй хүн”
гээд хээв нэг тайлбар хийчихдэг тийм л \”том хүн” юм.
Тэгвэл \”Төсөвт тэрслэгч” маань энэ удаад
дүүргийн иргэдийн хурлын 35 төлөөлөгчдөд тус бүрт нь арьсан цүнх бэлэглэж,
зиндаархжээ. Улс орон хямраад л байдаг. Засгийн газар нь төрийн албан
хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүй гадны улсуудаас зээл тусламж гуйгаад яваад
л байдаг. Тэгсэн \”төсөвт тэрслэгч”-д нь болохоор хэмжээ хязгааргүйгээр хаяж,
цацалсаар л байх юм. Дүүргийн төлөөлөгчид арьсан цүнхтэй болсноор Монгол Улсын
за больё, нийслэлийн, Чингэлтэй дүүргийн иргэдэд ямар ашиг тустай вэ.
Үндэстэн агентлаг