Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралджээ. Хуралдаанаар гол ярьсан зүйл нь хөрш орнуудад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үүсэх, асуудал, геополитик давалгаан дунд хэрхэн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа авч үлдэх талаар нэлээд ноцтой зүйлүүдийг ярьжээ.
Улмаар ҮАБЗ-ийн хурлаас нууцын зэрэгтэй зөвлөмж гаргажээ. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бөгөөд Ерөнхийлөгч тэргүүлдэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих, төрийн зөвлөлдөх байгууллага мөн” гэж заажээ.
Төрийн өндөрлөгүүд маань зөрчилдөөнгүйн дээр эв түнжинтэй байгаа болохоор Монголын төр хүнд цаг үеийг хохирол багатай даван туулах чадамжтай гэдэгт итгэлтэй байна. Ард иргэд бид бүгд ч бас гадаад дотоодын хорлон сүйтгэгч этгээдүүдийн явуулганд автахгүй байх, эв нэгдэлээ сахин хамгаалахын тулд дор бүрнээ хичээцгээнэ шүү. Дэлхийн 3-дугаар дайн эхлэхгүй гэх батлагаагүй цаг үед хүн төрлөхтөн амьдарч байна. Дэлхийн болохгүй ч дэлхийн дэглэм өөрчлөгдөх нь ойлгомжтой болсон. Дэлхий нийтээрээ шатахуун, эрчим хүч, хүнс хоол, бараа материал, тээвэр ложистикийн хямрал улам хүндрэх нь тодорхой болсон. Их үү баг уу гэдэг л байна. Монголчууд бид хүнд сорилтын ирмэг дээр ирсэн гэдгээ ухамсарлаж сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад буруудахгүй.