Б нь согтуугаар 2009 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт амьдрах хохирогч Б-ийн гэрт түүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, эрхнэртэйгээ хардаж, өс хонзонгийн сэдэлтээр онц харгис, хэрцгий аргаар зодож санаатай алсан хэрэг үйлдэгдсэн
Хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорт шилжүүлсэн ба тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 91 дүгээр зүйлийн 91.1 болгон өөрчилж, 10 жил 6 сарын хорих ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.