Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл элэгний С вирусын таван эмэнд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.
Тодруулбал, Харвони, Ледвир, Ледифос, Гесинат Эл Пи, Вирпас зэрэг таван төрлийн эмийн үнээс 210 мянган төгрөгийг тус бүр хөнгөлөхөөр болсон. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 09-өөс хойш энэхүү таван эмийг авсан иргэд эм худалдаж авсан үнээсээ 210 мянган төгрөгөө хасуулж, үнийн зөрүүг нөхөж авах боломжтой гэнэ.
Элэгний С вирусын эсрэг Харвони эмийг 5815 хүн, Ледифос эмийг 5482 хүн хэрэглэсэн бөгөөд С вирусыг устгахад 98 хувийн эерэг нөлөө үзүүлсэн гэж албаныхан онцолсон юм.