Өнөөдөр АН-ын даргад нэр дэвшигч
таван хөвүүн \”нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ гардан авлаа. Намын дарга З.Энхболд тэднийг эвтэй байгаа
хэмээн Алунгоо эх шиг нэжгээд \”мөс” гардуулан өгсөн байна.
Мөс гэж нууц товчоонд өгүүлсэн
таваар нь багцалсан сум ажгуу. Бодоод байсан Агунгоо эх таван хөвүүнээ эвтэй
байлгахын тулд нэжгээд мөс өгдөг. Харин орчин цагт намын дарга хүн нэр
дэвшигчдээ эвтэй сайхан өрсөлдөөрэй хэмээн багцалсан сум өгдөг болж л дээ.
Инээдтэй ч юм шиг. Гэхдээ багц сум
тус бүрийн үнэ нэлээд өндөр гэдгийг сонсвол зог тусч мэднэ. Тодруулбал, нэр
дэвшигч тус бүрийн намдаа өгөх хандив 250 сая төгрөг. Үүгээр л таван багц сум
худалдаж авч байгаагаас онцын ялгаагүй.
Таван нэр дэвшигч ялсан ч ялагдсан ч
их л үнэтэй сумтай болчихсон улс. Бурхан шүтээнийхээ өмнө нандигнаж явах
байлгүй дээ.
Шар хүү
Үндэстэн агентлаг