Турк улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Карловыг шууд нэвтрүүлгийн үеэр буудан хөнөөжээ. Элчин сайд Туркийн Анкара хотноо болсон гэрэл зургын нээлтэнд үг хэлж байсан аж. Халдлагын үеэр гурван хүн шархадсан байна. Халдлага үйлдсэн этгээд элчин сайдыг буудан хөнөөснийхөө дараа \”Апеллог битгий март, Сирийг битгий март, Аллах Акбар. Бид бол Мухаммедийн ивээл доорх Жадигийн үр сад юм\” хэмээн Араб хэлээр орилж байсан гэнэ. Турк, Оросын дээд удирдлагууд энэхүү хэрэг явдлыг дайныг өдөөн турхирсан, хоёр орны хоорондын харилцааг муутгах зорилготой байсан хэмээн үзэж байна. Буутай этгээдийг Mevlut Mert Altintas гэдэг байсан ба Анкара дахь цагдаагийн албаны гишүүн байсан байна. Цагдаа нар түүнийг тэр даруй буудан хөнөөсөн гэж эх сурвалж мэдээлжээ.
Үндэстэн агентлаг