Зул сарын баярыг угтсан
үзэсгэлэн худалдаанууд дэлхийн улс орон, хотуудад зохион байгуулагдаж, олон сая
хүн баяртаа бэлтгэж байна. Гэвч Берлин хотод Зул сарын баярын үзэсгэлэн
худалдааны үеэр ачааны машин дайран орж, 9 хүнийг хөнөөж, олон арван хүнийг
гэмтээсэн аймшигт хэрэг гарлаа. Орон нутгийн цагаар 20.00 цагт энэ хэрэг болсон
байна.
Польш улсын дугаартай
автомашинд хоёр хүн явсан бөгөөд нэгийг нь халдлагын үеэр баривчилсан ч буудалцааны
үеэр авсан шархаа дийлэхгүй нас барсан байна. Харин нөгөөг нь хотын захаас
баривчилж, цагдаагийн газарт хүргүүлсэн тухай мэдээлж байна. Берлин хотын цагдаагийн газраас уг халдлагыг терроризм
гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Одоогоор Берлин хотын цагдаагийн газраас иргэдийг
гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, хөл хорио тогтоогоод байгаа аж. Мөн үйл
явдлын дүрс бичлэгийг олон нийтэд түгээхгүй байхыг иргэдээс хүссэн байна. Өнгөрсөн долдугаар сард Францын Нис хотод яг ийм халдлага
гарч, 86 хүний амь насыг хохироож байлаа. Берлинд гарсан уг халдлагыг Нис хотын
халдлагатай адилтгаж байгаа аж.
Үндэстэн агентлаг