Монгол Улсын албан ёсны баяр
наадам мундахгүй их юм. Жилд дундажаар бодоход бараг бүтэн сар амарчих
жишээтэй. Үүнд дээр байгууллагын ой, төрсөн өдөр, жижиг тэмдэглэлт өдрүүдийг нэмэх
хэрэгтэй. Ингээд бодохоор хувь хүн бүрт баяр мундахгүй их. Үе үе ямар нэгэн
тэмдэглэлт баяр заавал болно.
Тэгвэл баяр тэмдэглэсээр байгаад
монгол хүний хийморь тийм муу болчихсон уу. Сүүлийн үеийн лам нар уншиж буй
номоо тайлбарлахдаа \”хийморь гэдэг бол чиний гар утасны сүлжээ гэсэн үг”, харин
\”энерги гэдэг нь утасны чинь баттерэй” гэх
мэтээр тайлан ойлгуулдаг болж.
Харин монгол хүний бүр л шахуу
зун нь морь уралдуулж /тоосонд нь орж/ хиймороо сэргээнэ, өвөл нь чононд явна,
жилд хэдэн сайн өдөр байна тэр тоолонгоор шашин урлагийн цэнгүүн болно, хэтэвчээрээ
жил бүр даллана, зул өргөх ёслолууд, баяжуулдаг засал ном ихээхэн хийлгэнэ,
цугларалт зохион байгуулж бултаараа баяжихын тухайд хүснэ.
Энэ бүх үйл хэргийг бүтэн жил
дамнан хийсэн ч нэг л хэвээрээ. Нэг их баяжаад, эрүүл болоод, өргөсөн зул н тэнгэрт
гарч бурханд хүрээд байгаа зүйл байхгүй. Бидний уламжлал гэхээсээ илүүтэйгээр
хэт туйлширсан \”үзэгдэл” шиг. Жил бүр хийдэг энэхүү зан үйлүүд биднийг
баяжуулдаг байсан бол өнөөдрийн Монгол улс дэлхийн хамгийн баян улс болох
байлаа.
Зүгээр л итгэл үнэмшил, үзэл
бодол дээр тулгуурлсан хэн нэгний бизнесийн санаа ч юм шиг. Үнэндээ энэ бүхнийг
ёсчлон биелүүлсэн ч, биелүүлээгүй ч амьдардагаараа л амьдарсаар байна.
Хүн өөрөө л хийморьтойхон байна
хэмээн бодож явахад л болох мэт. Заавал ганданд төлбөр төлж сэргээлгэдэг, айж
цочихын хэмжээнд \”сүлжээ\” нь уначихдаг зүйл мөн юм болов уу? Магадгүй утаанаас
үүдэн хийморь доройтоод байгаа юм биш биздээ. Амьдрал ахуйгаас үүдэлтэйгээр
орчин үеийнхний \”хийморийн сүлжээ” өөр байдаг болов уу?
Ингэж олноороо мөнгө төгрөгөө
барж хэн нэгэн шашны бизнес эрхлэгчийн \”халаасанд хийж” байхаар өөрсдөө мөнгө
хураах санхүүгийн аргад суралцсан нь дээр шиг. Үй олон баяр тэмдэглэсэн ч бид
хэвээрээ, тэмдэглээгүй бол харин дансандаа мөнгөтэй үлдэх ч юм билүү. Хэтэвчээрээ
даллаж, Түвд ном уншуулж суухаар өөрсдөө дансандаа хадгалсан нь \”үлдэцтэй” юм
бишүү.