Чихэр ихтэй болон далд сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн болон чихэрлэг ундааны зар сурталчилгаа их гардагтай холбоотой хүүхдүүдийн дунд хэрэглээ их байдаг. Эдгээр нь шүд цоорох, биеийн жинг нэмэгдүүлэх, яс сийрэгжих, арьс батгаших, нөсөө үүсэх, харшил гэх зэрэг өвчин, эмгэг үүсгэдэг тул аль болохоор бага хэрэглэх, хэрэглэхгүй байхыг НЭМҮТ-өөс зөвлөв.
Түүнчлэн хүүхдүүд долоо хоногт дунджаар 7,000 төгрөгийг чихэрлэг ундаа худалдаж авахад зарцуулж байна. Улмаар долоо хоногт 500 орчим грамм элсэн чихрийг зөвхөн чихэрлэг ундаанаас авч байгаа юм. Тодруулбал, гурван хүүхэд тутмын нэг нь өдөрт 300-аас дээш мл литр чихэрлэг ундаа хэрэглэдэг гэдгийг АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор М.Ундрам хэлж байна.
Тухайлбал,
- Нэг аяга ундаа (250 мл) 100 ккал
- Таван ширхэг жигнэмэг 480 ккал
- Дөрвөн ширхэг шоколадтай печень 490 ккал илчлэг агуулдаг.
Насны бүлэг | Өдөрт авах нийт чихрийн хэмжээ |
7-10 нас | 5 халбага |
11-14 нас | 6 халбага |
15-18 нас | 7 халбага |