Их Британийн Хатан хаан II Элизабет агсныг оршуулах төрийн ёслол есдүгээр сарын 19-нд Лондон хотын Уэстминстер Аббэйд болох тов гараад буй.
Оршуулах ёслолд оролцох орнуудын тоонд Монгол Улс багтаж, урилга хүлээн авсан болохыг эх сурвалж батлав. Манай улс оршуулах ёслолд төрийн өндөр түвшинд оролцох юм байна.
Улс орнуудын тэргүүнүүдээс Японы эзэн хаан Нарухито, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен оролцохоо илэрхийлжээ.