Энэ оны наймдугаар сарын байдлаарх орон сууцны үнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Орон сууцны үнэ наймдугаар сард өмнөх сараас 2.9 хувиар өссөн байна.
Тодруулбал, 2022 оны наймдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3,320,000 төгрөг байгаа ба Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3,600,000 төгрөг байна.
Жилээр нь харвал манай улсад нийт орон сууцны үнэ 13.6 хувь өсжээ. Жилийн хугацаанд хуучин орон сууцны үнэ 25.9 хувь, шинэ орон сууцных 13.4 хувийн өссөнийг доорх инфографикт харуулж байна.