Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Хятадын
Төрийн мэдлийн \”Синьхуа” агентлагт ярилцлага өгчээ. Тус ярилцлагадаа \”Далай лам
дахиж Монгол Улсад айлчлахгүй. Төр шашны хэрэг тусдаа учир Засгийн газрын
шугамаар Далай ламыг уриагүй. Цаашид ч урихгүй” гэж дурдсан байна.
Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын хувьд хоёр улсын
харилцааг сэргээхээр идэвхтэй хөөцөлдөж
байгаа. Гэвч Хятад улс \”Далай ламыг хүлээн авсан” асуудалд сэтгэл дундуур
байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Хятадын хувьд Далай лам нь шашны нөмөр дор
БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Түвдийг хуваан авах гэж оролдсон учир улс төрийн
шалтгаанаар цөлөгдөж байсан \”ардын дайсан\” гэж үздэг. Харин \”ардын дайсан”-г нь хүлээн авч хүндлэл
үзүүлсэнээрээ Монгол Улс буруудаж, хоёр улсын харилцаанд сэв суусан гэж Хятадын
тал тайлбарласаар байгаа юм.
Үндэстэн агентлаг