Хямарчихсан байсан түүнийг үл
анзааран Монгол Улс Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион
байгуулсан. Иргэд олон нийт ихэд эсэргүүцэж байсан ч эх орноо дэлхий дахинд
таниулах ганц боломж гэж зүтгэсээр энэ уулзалтыг зохион байгуулсан билээ. Амжилттай ч болсон зочид ч сэтгэл
бардам нутаг буцсан. Гэвч үлдсэн хүмүүс гомдолтой байна. Тухайлбал, АСЕМ-ын
үеэр ажилласан автобусны жолооч нар өнөөдрийг ажлын хөлс буюу цалингаа авч
чадахгүй яваагаа мэдээллээ.
Тэд
Авто тээврийн үндэсний төвтэй 2016.06.02-2016.07.20-ний өдрүүдэд
ажиллахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Ингээд л зочид
төлөөлөгчдийг ирэхээс өмнө сургалтанд сууж бэлтгэгджээ. Улмаар уулзалтын үеэр
амралтгүй зочдод үйлчилсэн хэдий ч цалинг нь өгсөнгүй.
Өдрийн 30.000 төгрөг байхаар
гэрээлж, нэг жолооч ажилласан өдрөө тооцож 1.5 сая төгрөгийн цалин авах ёстой
байж. Үүнээс жолооч нарт тус бүрт нь 500 мянган төгрөгийн цалинг есдүгээр сард
олгосон байна. Харин үлдсэн мөнгийг нь хэзээ олгох нь тодорхойгүй таг алга
болчихсон учраас л ийнхүү хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийж байгаа гэв. Зарим эх сурвалжаас тодруулахад
жолооч нарт нэмж 375 мянган төгрөг өгөөд тооцоо дуусгана гэж хэлсэн байна.
Шалтгаан нь жолооч нарыг 35 өдөр ажилласан гэж үзэж, нийтдээ сая орчим
төгрөгийн цалин өгөх бөгөөд үлдсэн 500 мянган төгрөгөөс татвар авч 375 мянган
төгрөг олгохоор яригдсан байна.
Үүнийг жолооч нар эсэргүүцэж \”шүүхэд
гомдол гаргана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан ажлын төгсгөлийг
сайнаар хийж чадсангүй” хэмээн
мэдэгдлээ.
Үндэстэн агентлаг