\”Надад сэтгэл гутрал бий юу?”
Энэхvv тестээр та єєрийн зовиур шаналгааны цаана сонгодог сэтгэл гутрал явагдаж буй эсэхийг тодорхойлж болно. Доорх шинжvvдээс таньд 3 нь илэрч байвал та сэтгэл гутралд орсон байх магадлалтай тул сэтгэл зүйчид хандсан нь зүйтэй.
Шинжvvд:
- Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг
- Урьд ємнє нь сонирхол татаж байсан зvйлдээ сонирхолгvй болсон, єдєр ирэх тусам таашаал авах нь буурч буй.
- Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхvйц буурсан. Таньд байнга єлсєх мэдрэмж тєрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.
- Нойргүйдэх, эсвэл vргэлж нойрмоглодог болсон.
- Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.
- Таны эрч хvч суларч, амархан ядардаг болсон.
- Єєрийгєє хэнд ч хэрэггvй гэсэн мэдрэмж тєрж, шалтгаангvйгээр єєрийгєє буруутгадаг болсон.
- Таны оюуны чадавхи мэдэгдэхvйц буурч сэтгэл санаагаа тєвлєрvvлэн шийдвэр гаргах чадвар буурсан.
- Таньд vхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.
- Амиа хорлох оролдлогууд хийсэн.
Дээрх шинжvvдээс 5 нь таньд нэгэн зэрэг илэрч буй бол та сэтгэл гутралын гvн хэлбэрт орсныг илтгэнэ.
Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бєгєєд зайлшгvй илэрдэг дохио юм.